“Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг бэлтгэн гаргалаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-25 03:27:47

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зонхилон тохиолддог гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө бүхий “Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг гаргалаа.

Тус гарын авлага нь англи, монгол хэл дээр бөгөөд ахуйн болон ой, хээрийн түймэр, үер, усны осол, өндрөөс унах, мөс цөмрөх, цасан болон шороон шуурганы улмаас төөрөх зэрэг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг нэгтгэн багтаасан.

Мөн яаралтай үед холбогдох утасны дугаар, өөрийн байршлаас хамааран ашиглах what3word апплейкшн зэрэг мэдээллийг авах боломжтой юм.

Холбоотой мэдээ