9 дэх удаагийн парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл даргалж байна
НийгэмМонгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент анхдугаар хуралдаанаа хийлээ. Парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалах хуультай. 126 гишүүнээс бүрдсэн шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь Д.Рэгдэл. Тэрбээр 73 настай. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмблэгдснээр УИХ-ын гишүүн болоод байгаа юм.