УИХ-д суудалтай гурван намын дарга нар хамтарсан санамж бичиг байгууллаа

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2024-07-08 05:15:07

Хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон МАН, АН, ХҮН намын дарга нар Монгол Улсын хөгжлийг х

урдасгах талаар Хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурлаа

УИХ-д суудалтай гурван намын дарга хамтарсан санамж бичиг байгуулах арга хэмжээнд  Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр,  ХҮН намын дарга Т.Доржханд нар оролцлоо.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  "Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн өнгөрсөн 30 жилийн алдааг засах, шинэ 30 жилийг эхлүүлэх зорилтыг тавьсан. Үүнтэй холбоотойгоор “Алсын хараа 2050”-г баталсан. Парламентад суудалтай АН, ХҮН намтай хамтран тогтолцооны шинэчлэл хийсэн. Парламентын төлөөллийг хангахын төлөө энэ өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлтийг хийсэн өдрөөс л Монгол Улс эвслийн газар байгуулах өөрчлөлт рүү орсон гэсэн үг. Тогтолцооны шинэчлэл рүү бид орж байна гэсэн үг.

Эрх мэдэл бүхэн хяналт, тэнцэлтэйгээр баланслах ёстой. Тухайлбал, Германд Ерөнхий сайд Хууль зүйн сайд нэг намынх байж болдоггүй. Энэ бол эргэлзээтэй асуудлууд дээр намууд бие биедээ хяналт тавих боломж. Энэ бүхнийг сонгодог парламентын дагуу хийхийн тулд санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ санамж бичгийн нэр бол Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хурдан байя гэдэг агуулга. Санамж бичигт өнөөдөр гарын зүсэг зураад, Засгийн газар байгуулагдаад хуулийн дагуу 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. 

Өмнө нь ганц нам мөрийн хөтөлбөр оруулж ирдэг байсан бол одоо бүх намаас санал авна. Ингээд 30 хоногийн дотор боловсруулна. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ 250-300 орчим хуудастай байна. 30 жилийн хугацаанд хуримтлагдсан эрчим хүч, дэд бүтэц, Улаанбаатар хотын тулгамдсан асуудал гээд улстөржөөд шийдлээ гаргаж чаддаггүй байсан том төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна гэж итгэж байгаа." гэлээ.


Холбоотой мэдээ