Олимпын мeдальтнууд жүдочдоо дэмжив
Нийгэм"Парис 2024" зуны олимпын XXXIII наадам эхлэхэд 12 хоног үлдлээ. Франц улсад орон орны зочид очсоор байна. Азийн орнуудаас Филиппин, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны багийн эхний хэсэг Парис хотод байрлаад эхэлсэн байна.
Олимпын гол найдвар болсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ удаа 10 жинд эрх авснаас гадна холимог багаар өрсөлдөх билээ.
Монголын жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн бэлтгэлд олимпын мeдальтнууд хамрагдан туршлагаасаа хуваалцаж, амжилт хүслээ. Жүдо бөхийн анхны олон амжилтыг эхлүүлсэн алдартнууд энэ өдөр шигшээ багийн залуу тамирчдад зөвөлгөө өгч хэрхэн олимпын дэвжээнд барилдан мeдальд хүрсэн бахархам дурсамжаа хуваалцсан байна. "Рио 2016" олимпын наадмын мөнгөн мeдальт Д.Сумьяа, "Токио 2020" олимпын хүрэл мeдальт М.Уранцэцэг болон Казахстан улсын нэрийн өмнөөс барилдан "Рио 2016"-д хүрэл мeдаль хүртсэн Г.Отгонцэцэг нарын алдартнууд нэг өдрийн бэлтгэлд хамрагдсан байна.
Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн нээлтийн маргааш буюу долдугаар сарын 27-д эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Харин холимог багийн барилдаан наймдугаар сарын 3-ны өдөр болох хуваарьтай байна. Багийн барилдаанд Монголын баг барилдах юм.