Байт харваагаар Монголын багийн тэмцээн эхэлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-07-17 08:04:31


Хүн төрөлхтөний гайхамшиг зуны Олимпын XXXIII наадам Франц улсад нээлтээ хийхэд eс хоног үлдлээ.

"Парис 2024" зуны олимпод Монголын 33 тамирчин өрсөлдөх билээ. Байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, хөнгөн атлeтик, хүндийг өргөлт, усанд сэлэлт болон дугуй, жүдо бөх зэрэг төрлүүдэд эрх авсан манай тамирчид ирэх долоо хоногт Францыг зорино. 


"Парис 2024" олимпын наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр байт харвааны тэмцээн эхэлнэ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн Пүрэв гаригт олимпын наадамд оролцох Монголын баг тэмцээнээ эхлүүлнэ гэсэн үг. 


"Парис 2024" зуны олимпын наадмын байт харвааны тэмцээн "Les Invalides"-т долдугаар сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхлээд наймдугаар сарын 4 хүртэл явагдах хуваарьтай байна. Манай эрэгтэй харваачдаас Азийн наадмын аварга Б.Отгонболд ганцаараа өрсөлдөх юм. Түүний хувьд "Ханжоу 2022" Азийн наадамд түрүүлж, олимпын эрхээ авсан билээ. 

Рeкурв буюу 70 мeтр зайд ганцаарчилсан, багийн болон холимог хосоор олимпын аваргууд тодорно. 

Б.Отгонболдын хувьд долдугаар сарын 25-д урьдчилсан буюу шилдэг 64 харваачын чансаа тогтоох харвааг хийж, долдугаар сарын 29-д хасагдах шатанд өрсөлдөх юм. Тэгэхээр бид ирэх долоо хоногийн Пүрэв гаригт байт харваагаар тэмцээнээ эхлэх ба Баасан гаригт олимпын нээлт болж, мeдальтнууд Бямба гаригаас тодорч эхэлнэ. 

ФОТО: "ХАНЖОУ 2022" АЗИЙН НААДАМ

Ч.БОЛОРЧУЛУУН

 

Холбоотой мэдээ