"ПАРИС 2024" зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийхэд найм хоног үлдлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-07-18 03:21:08

ОЛИМПИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН МАРГААШ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛНЭ

"ПАРИС 2024" зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийхэд найм хоног үлдлээ. Эдгээр өдрүүдэд Франц улсад орон орны зочид хүрэлцэн ирсээр байна. Монголын багийн түрүүч Парис хотыг зорих бэлтгэлээ хангаж эхэлсэн ба жүдочдийн бүрэлдэхүүн зэрэг эхний хэсэг явахад бэлэн болжээ. 

"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадмын нээлт ирэх долоо хоногийн Баасан гаригт болж, маргааш нь буюу долдугаар сарын 27-оос жүдо бөхийн тэмцээн эхэлнэ. Манай жүдочид бэлтгэлээ бүрэн базаасан ба олимпын мeдальтнууд туршлагаасаа хуваалцан залуучуудаар бүрдсэн багтаа амжилт хүслээ. Жүдо бөхийн шигшээ багаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 10 тамирчин оролцохоос гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө.

Ирэх долоо хоногийн Бямба гаригт эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Б.Баасанхүү нар барилдана эхлүүлж жүдочдыг салхийг хагалах юм. Барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ. 

"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадам эхлэхэд найм хоног үлдлээ. Харин Монголын жүдочид нээлтийн маргааш өдрөөс эхлэн тэмцээнээ эхлүүлнэ.

Ч.БОЛОР 

 

Холбоотой мэдээ