Олимпын аварга Ким Юна Парист очив

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-07-20 06:24:13

Хүн төрөлхтөний гайхамшиг зуны олимпийн наадмыг зохион байгуулах Франц улсад орон орны зочид очсоор байна.

"Парис 2024" зуны олимпийн XXXIII наадам нээлтээ хийхэд зургаан хоног үлдлээ.

Тодруулбал, ирэх Баасан гаригт Парис хотод олимпийн Цэнгэлдэхэд бамбар асаж, тив тивийн шилдэг залуусын шинэ түүх бичигдэх билээ. Эдгээр өдрүүдэд Австрали, АНУ, Канад, БНСУ, Япон, Колумб, Бразил зэрэг дэлхийн 200 гаруй орны төлөөлөл Парис хотод бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Олимпийн наадмын нээлтэнд улс орны Төрийн тэргүүн зэрэг өндөр албан тушаалтнууд уригддаг ба дипломат уулзалтууд ч эхэлжээ. 

Энэ оны анхны олимп БНСУ-д залуучуудын өвлийн олимпийн наадмаар эхэлсэн билээ. "Gangwon 2024" өвлийн залуучуудын өвлийн IV наадмын элч төлөөлөгч, олимпийн аварга Ким Юна Парист очжээ. Уран гулгалтын түүхэнд Ази тивээс онцгой амжилтыг гаргаж, олимпийн алт, мөнгөн мeдаль хүртсэн Ким Юна энэ удаа олон арга хэмжээнд оролцох юм. "Парис 2024" зуны олимпийн наадамд урлаг, соёл, спортын олон алдартнууд Парист уригдан очоод байна.

Монголын баг энэ удаагийн олимпод спортын eсөн төрөлд 33 тамирчин оролцох билээ. Баг тамирчид эх орондоо бэлтгэлээ бүрэн хангаж, олимпийн хот Парист очиход бэлэн болсон байна. 

 

Ч.БОЛОР

 

Холбоотой мэдээ