"Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх 9 дүгээр сард болно
НийгэмМонгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах гэж байна.
Чуулганаар монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ салбарын хүний нөөцийн бодлого, өв соёлын талаар хэлэлцэх юм байна.