Нэгдүгээр ангийн сурагчдыг И-Монголиа системээр энэ сарын 25-ныг хүртэл бүртгэнэ
НийгэмНэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг И-Монголиа системээр энэ сарын 12-25-ны хооронд хийж байна
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 36 сургуулийн 560 бүлгийн 23188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн байна. Иймд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалтаар байр түрээслэхээр болсноос 22-ыг нь шийдвэрлэсэн тухай өнөөдөр салбар яамнаам нь мэдээллээ. 22 сургуулийн сургалтын орчныг шийдвэрлэснээр 15.955 хүүхэд хоёр ээлжээр суралцахаар болж байна.
Улсын хэмжээнд 4217 багшийн сул орон тоо байгаагаас 2429 нь нийслэлд байна. Цэцэрлэгт 508 багш дутагдалтайгаас 304 нь мөн Улаанбаатарт байна. Сүүлийн 5 жилийн байдлаас үзвэл, жил бүр багшийн 2700-3900 сул орон тоо үүсдэг. Эдгээр сул тоог хичээлийн шинэ жилийн нэгдүгээр улиралд багтаан 80 хувьтай шийддэг.
Энэ жил багшийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2805 төгсөгч төгссөн. Багш бэлтгэх их дээд сургуулиудын 3 болон 4 дүгээр дамжаанд нийт 4000 оюутан сурч байна. Боловсролын яамнаас багшийн сул орон тоог богино хугацаанд нөхөхийн тулд багш бус мэргэжилтэй ч их дээд сургуулийг амжилттай төгссөн төгсөгчдийг богино хугацааны сургалтад хамруулах, гэрээтээр ажиллуулах асуудлыг судалж, журам гаргажээ.