Х.Нямбаатар: "Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно"

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2024-08-19 00:27:42

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлд хандлаа. 



"Яармагийн гүүр ирэх  сард ашиглалтад орно"


Тэрбээр: 

"Энэ жил бороо элбэг байгаагаас үүдэж Туул голын чиглүүлэгч далан сэтэрсэн. Гүүрний ажил үер ус ихтэй байгаа учир хойшилж байгаа ч ажлын явц бага багаар урагшилж байна. Өнгөрсөн долоо хоногт буталсан шороон сууриа авч дууссанаар далангийн бэхжилтийн ажил дуусна" гэдгийг онцоллоо. 

Мөн тэрээр нэгдүгээр хорооллын  замын шинэчлэлийн  ажил үргэлжилж байгааг дурьдлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, хэд хэдэн шугам татах ажлын тендер зарлагдсан.  Шугам сүлжээний ажил  цаг хугацаандаа хийгдэж байна гэлээ. 

Холбоотой мэдээ