Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-08-24 09:45:49

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Эдгээрээс Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарим гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан билээ. 

Өнөөдөр  УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаагаас 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх эсэх дээр санал нэгдэх эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байлаа.  Тэгвэл төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан заалт Тендерийн хуулийн өөрчлөлтөд байж болзошгүй учраас хууль санаачлагч ЗГ-т буцаах нь зөв гэж үзлээ" хэмээн мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ