Сурагч солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлаж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-08-25 08:17:19

Япон Улсын Шизүока мужид сурагч солилцооны 5 хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Оролцогчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн;
  • ЕБС-ийн 10-12-р ангийн сурагч;
  • 16-18 настай;
  • Өмнө нь Япон Улсад зорчиж байгаагүй байх.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Гадаад паспортын хуулбар
  • Эсээ

Эсээнд тавигдах шаардлага:

  • 400 үгэнд багтаах;
  • Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
  • Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
  • Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
  • Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.

Эсээний сэдэв:

  • Дэлхийн иргэн гэж миний бодлоор
  • Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
  • Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
  • Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
  • Ирээдүйн тухай миний бодол

Дээр дурдсан баримт бичгүүдийг холбоо барих утасны дугаарын хамт 2024 оны 8-р сарын 30-ны дотор vice@all4education.mn мэйл хаяг руу илгээнэ үү.

Холбоотой мэдээ