Ш.Чимэдцэеэ: Би ээжийгээ гурван удаа алдаж үзлээ
ФотоМУАЖ, урдын дуучин Ш.Чимэдцэеэ “Хүмүүний нэгэн урсгал” дууг эгшиглүүлэн ард түмнийхээ хүртээл болгосон билээ. Харин сүүлийн өдрүүдэд энэ дууг нь Хувьсал пордакшн шинэхэн киноныхоо дуу болгосон нь үл ойлгол өрнүүллээ.
МУАЖ, урдын дуучин Ш.Чимэдцэеэ:
“Нэгдүгээрт улаан цоройгоо цуулж цагаан цоройгойгоо цоолж төрүүлсэн Цэрэн гэдэг хүнийг алдаж энэ орчлонгоос алдаж үзлээ.
Хоёрдугаарт “Тэнгэр ээж минь өршөө” дуугаа ээждээ зориулж өөрөө зохиож дуулсан биш “солиот эх” киноны дуу болгож алдаж үзлээ.
Гуравдугаарт “Би” гэж дуу ирснийг “Хүмүүний нэгэн урсгал” гэж өөрөө нэр өгсөн дуугаа нутгийн дүү хүзүү Гончиг гуйн хүү Цогоод насны нар хэвийхэд алдаж үзлээ.
Мөн ч хэцүү заяа юмаа. Гончиг гуай Товог эгч 2 миний дүүг тэнгэрийн орноос харж байгаа байхаа. Хүний сайхан муухай дуулсан яах вэ надад хэлчихгүй дээ. Цогоо анхан надад ярихдаа кинондоо хөгжмийг нь ашиглах гэсэн гэхээр Баточирын дугаарыг өгчихсөн чинь ийм хутгууш хийчихжээ. Гэхдээ Монголын их ард түмэн шүүх биз ээ. Түр зэвсарлая.
Энэ дууны зохиогчийн эрх гурван хүний нэр дээр л байсан юм даа уг нь” гэжээ.