Дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-08-27 12:44:05

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр  маргааш буюу наймдугаар сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Иймд:


-Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх

-Дулаан хувцаслах, шүхэр, усны гутлаа авах,

-Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх

-Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Холбоотой мэдээ