Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
Улс Төр
УИХ-ын дарга Д.Амарбаясланангийн үгийг бүрэн эхээр нь хүргэе!

Монгол Улс Үндсэн Хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдууллаа
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх билээ. Хамтарсан Засгийн газар, УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийг УИХ хэлэлцэн баталлаа.
Мөн Төсвийн тодотгол, Төсвийн гүйцэтгэлийг шинээр байгуулагдсан парламент анхны ээлжит бус чуулганаараа хэлэлцсэн. Энэ нь хууль тогтоох байгууллагын хяналтын чиг үүргийг тодотгосон үр дүнтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ. Ингэснээр парламентыэ гишүүн иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, нээлттэй, мэргэжлийн, хурдтай ажиллах ёстойг илэрхийлэв. 
Манай парламентын өмнө Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны Гурван төгөлдөржилтийг бодит болгох өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээж байна. Тиймээс УИХ-ын гишүүдээс санал авч, үндсэн гурван чиглэлд ажлын хэсгүүдийг байгууллаа.
Үүнд:
Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох чиглэлийн хүрээнд 24 ажлын хэсгийг тус тус байгуулах УИХ-ын даргын захирамж гаргалаа.
Шинэ парламентын анхны ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан хөтөлбөр, хууль тогтоомжууд нь хүндээ хөгжлийн үр шимийг бодитой хүргэх гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлсэн, итгэл хүлээлгэсэн гэдгийг тодотгоё.
Та бүхэндээ амжилт хүсье.

Холбоотой мэдээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна
6 өдөр
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
18 өдөр