ПАРИС-2024: Г.БОЛОР-ЭРДЭНЭ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийгэм“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрлийн тэмцээн үргэлжилсээр байна. Эхний өдөр алтан медаль хүртсэн Монголчууд бид дахин шинэ медальтнаа өлгийдөж авлаа.
Эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьсон Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Туркийн тамирчин Базтеке Махмуттай тулалдаж, үндсэн цагт 7:7 -оор тэнцэж улмаар нэмэлт онооны цагт ялагдав. Туркийн тамирчин Дэлхийд чансаагаар 1-т, манай тамирчин 2-т эрэмбэлэгдээд байгаа юм.
Гэрэл зургийг Ж. Адилбиш