МОНГОЛЫН ЖҮДО БӨХ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-08-29 19:11:21

Монголын төрийн дуулал Перуд эгшиглэлээ. Жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа түрүүлж, дэлхийн аварга боллоо. Монголын жүдочдоос өсвөрийн дэлхийн аварга цолтон тодорч иж бүрэн мeдальтай болов.

Өмнөх өдөр болсон охидын -48 кг жинд Жамсрангийн Анударь тав барилдан мөнгөн мeдалын эзэн болсон билээ. Тэгвэл өнөөдөр 57 кг-д Т.Ариунзаяа түрүүлж, Перугийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Пeру улсын Лима хотод болж буй өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн тивийн 48 орны шилдэг жүдочид хүрэлцэн ирсэн юм. Өнөөдөр хүнд жингийн барилдаанууд болж, дэлхийн аваргууд тодорно.
Монгол Улсаас жин тус бүрт оролцож байгаа ба дүнг танилцуулъя.
Хөвгүүд:
Мөнгө: -55 кг: Б.Бат-Энэрэл
Хүрэл: 50 кг: Б.Чинхүслэн
Охид:
Алт -57 кг: Т.Ариунзаяа (өсвөрийн анхны дэлхийн аварга)
Мөнгө -48 кг: Ж.Анударь
Тавдугаар байр: -57 кг: М.Цэндбазар



Ч.БОЛОР
Холбоотой мэдээ