Баасан гараг буюу энэ сарын 11-нд бүх нийтээр амарна
НийгэмСанал хураалт баасан гарагт таарч буй бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр 07:00-20:00 цагт болно.
Санал авах өдөр тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр торгох хуулийн зохицуулалттай. Сонгох эрхийг хангаагүй бол гомдол гаргах бүрэн боломжтой.