2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-10-13 11:23:01

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд үүн дээр нэмж Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан.

Түүнчлэн ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд олгохоор төлөвлөж байгаа.

Мөн ирэх жилүүдэд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ