ХӨСҮТ: Менингококк халдварын хоёр сэжигтэй тохиолдол эмчлүүлж байна
НийгэмХалдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс менингококк халдвар болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.02.03/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд эцэслэж гарна.
2025 он гарсаар менингококк халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн нь эндсэн.
Менингококк халдварын талаар мэргэжлийн бус хүмүүс сошиалд шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл тавьж, эцэг эхчүүдийг цочролд оруулж байна. Иймээс мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч байхыг хүсье.
Менингококкийн вакциныг тархвар судлалын заалтаар голомтод хийдэг. Голом батлагдсан тохиолдолд ойрын хавьтлуудад хийдэг, түүнээс бүх нийтээр хийдэг вакцин биш.
Менингококк өвчнөөс хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах арга. Энэ өвчнийг үүсгэгч нян нь хоолой орчимд 2-8 хоног байршдаг.
Мөн насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч байдаг. Өөрсөд нь шинж тэмдэг илрэхгүй хэрнээ бусдад нян тарааж байдаг.
Хүйтэн юм уухаар хоолой нь тороод яваад байдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс нян тээгч байх магадлал өндөр байдаг. Эх уурхай нь эрүүл нян тээгч нар өөрсдөө байдаг. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд 24 цагт хариу арга хэмжээ авдаг. Ойрын хавьтлыг судалгаагаар тогтоож хими сэргээлт хийдэг. Тэрний дараа дархаажуулалт хийдэг. Дархлаажуулалт бол дэлхий нийтээрээ нэгдсэн сан бий болсон. Манай улсад менингококк халдвар бүртгэгдлээ, ийм хүрээний үүсгэгч байна гэдэг мэдээллээ өгч байж, вакцин авдаг. Хүсэлтээ өгсөн, захиалгаа хийчихсэн, вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хувьд 0-5 хүртэлх насныхан 40 хувийг эзэлж байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 60 хувийг 0-5 насныхан эзэлж байна.
Улсын хэмжээнд дэгдэлт алаг цоог. Хоёр аймагт идэвхжлийн түвшинд. Нийслэлийн дүүргүүдээс Багануурт харьцангуй өндөр.
Сургуулийн хичээл эхэлснээр дараагийн дэгдэлт бий болж болзошгүй учраас нэмэлт оруудыг буулгаагүй хэвээр байна. Улсын хэмжээнд нийт 719 ор дэлгэсэн, үүнээс 353 ор нь нийслэлд. Вакцинжуулалт 95 хувьтай байна гэлээ.