Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 8 компани 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-17 11:32:46


Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан.Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр гэрээ байгууллаа.


“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов.

Холбоотой мэдээ