Сэлэнгэ, Төв аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгдлээ
Нийгэм
Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.04.09/ Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант, Төв аймгийн Өндөрширээт суманд гурван удаагийн хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ.
Бүртгэгдсэн түймрээс 16:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг Баянгол суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Сант суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.
Харин Төв аймгийн Өндөрширээт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.
Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүлгүүд ажиллаж байна.