TОСК: ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭХ ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-04-15 02:27:39

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг барьж, орон сууцны бүртгэлд хамруулж өгнө гэх залилан сүүлийн үед эрчимжиж, олон хүн хохирч байгаа тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Солонго 1,2төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэжбайна.

Манай байгууллага нь төсөл хөтөлбөр, орон сууцтай холбоотой мэдээллээ www.tosk.gov.mn албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахшаардлагатай бол 7288-7788 дугаарын утсаар холбогдох эсхүл ажлын байранд ирж уулзах боломжтой. 

Байгууллагын нэр хүндэд халдаж, иргэдийг хохироож байгаа энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаар тухай бүрд нь шалгуулж байгаа билээ

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд