Хакүхо М.Даваажаргал сумогийн холбоог орхихоор болжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-06-02 11:41:58


Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал энэ зургадугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийн сумогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлахаар болжээ.


Өдгөө 40 настай Хакүхо буюу Миягино оякатагийн сүмогийн холбоог орхиж буй хамгийн том шалтгаан нь түүний дэвжээний ирээдүй аж.

Мэргэжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 45 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Улмаар “Миягино” дэвжээгээ өвлөн авч, Японы мэргэжлийн сүмогийн холбоонд ажилласан ч дэвжээнийх нь монгол бох Хокусейхо доогуур зиндааны хоёр бөхөд бие махбодын хүчирхийлэл үйлдсэн хэргээс бол дэвжээгээ хаалгуулсан юм. Түүнээс хойш бөхчшүүд нь “Исэгахама” дэвжээнд тодгой хорогдож байгаа бөгөөд Сүмогийн холбооноос дэвжээг нь эргэн нээх асуудлыг огт авч хэлэлцэхгүй байгаа нь их аваргыг шийдвэр гаргахад хүргэсэн байж магадгүй байна.

Холбоотой мэдээ