Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-09-07 10:00:36

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.
Төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхийд тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулахаа илэрхийлсэн.
Түүний дотор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” гэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Эрхэм хүндэт зочид мөн эрийн гурван наадам, шагайн харваа, монгол үндэсний дуу хөгжим, бүжиг бүхий бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Холбоотой мэдээ