2025 ОНД ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙГАА ВАЛЮТ
Эдийн Засаг
Тэгвэл бидний
төдийлөн анхаардаггүй бусад валютын ханш ч мөн үүнээс их хувиар өссөн байна.
Тэр дундаа, рублийн ханш хамгийн ихээр буюу 40%-аар өсжээ. Гэхдээ рублийн ханш
зөвхөн төгрөгийн эсрэг биш бусад валютуудын эсрэг ч мөн хүчтэй чангарч, 2025
онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй валютаар нэрлэгдээд буй. Жишээлбэл,
ам.долларын эсрэг л гэхэд 30%-аар чангарсан байна. Рублийн ханш
Орос-Украйны дайнтай холбоотойгоор 2022 оноос эхлэн энэ жилийг хүртэл нэлээн
уналттай байсан билээ. Тодруулбал, төгрөгтэй харьцах ханш нь 2023 онд
23%-аар, 2024 онд 15%-аар сулраад байсан бол 2025 онд ийнхүү сэргэж
байна. Энэ нь хөрөнгө
оруулагчдын ОХУ-д итгэх итгэл сэргэсэнтэй холбоотой. Мөн ОХУ бодлогын хүүгээ
хэт өндөр буюу 18-20% болгон нэмэгдүүлж, гадаад худалдаа, гадаадын шууд
хөрөнгө оруулалт, гадаад валютын зах зээлд тодорхой хязгаарлалтуудыг тавьж,
чангатгасан нь дотоодынх нь рублийн эрэлтийг нэмэгдүүлжээ. |
Тэгвэл рублийн ханш
өсөх нь манай улсад ямар хамааралтай вэ? |
Манай улс түлш,
шатахууны хэрэглээнийхээ 97%-ийн ОХУ-аас импортлон авдаг билээ. Иймд шатахууны үнэ
төрийн зохицуулалттай байдаг тул рублийн ханш өсөх нь шатахууны үнэд шууд
нөлөөлөхгүй ч шатахуун нийлүүлэгч компаниудын зардлыг нэмэгдүүлж, нийлүүлэлтэд
нь нөлөөлж болзошгүй. Гэхдээ АМГТГ
шатахууны нөөц хангалттай бий гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: Мандал капитал |
Сэтгэгдлүүд