“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР НЭГ САЯ ТОНН НҮҮРС БАЯЖУУЛЛАА

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-09-15 05:39:16

Тавантолгой ордын хаягдал багатай, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан.
Үйлдвэрийн туршилт, тохируулгын хугацаанд буюу 2024 оны 10 сараас 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжууллаа.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96 хувь дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн технологитой үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Тус үйлдвэр нь олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан хоёр төрлийн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжаалж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд