Хэлэлцээ хийж, ажил хаялтыг түр зогсоохыг боловсролын яамнаас багш нарт уриалжээ
Нийгэм
Ерөнхий боловсролын болон сургуулийн багш нар энэ сарын 16-наас цалингаа нэмэхийг шаардаж, хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт ЕБ-ын сургуулиуд бие даалтын долоо хоног байсан учир танхимаар хичээллээгүй. Харин өнөөдрөөс /2025.10.27/ эхлэн танхимаар хичээллэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар хэзээ хичээл эхлэх нь тодорхойгүй хэвээр л байна. Багш нарын хувьд тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсээр байгаа юм.
Харин салбар яамнаас нь багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжгүй ч ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээ эхлүүлэхийг уриалжээ.
