Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-10-30 03:26:00

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.  2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах байдлаар буулгалт хийгдэж байгаа юм.

  • Дархан өртөө – 1 вагон
  • Рашаант өртөө – 6 вагон
  • Толгойт өртөө – 9 вагон
  • Улаанбаатар өртөө – 5 вагон
  • Сайншанд өртөө – 5 вагон

Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.

Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:

  • Улаанбаатар – 5 вагон
  • Толгойт – 26 вагон
  • Рашаант – 5 вагон
  • Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
  • Сайншанд – 2 вагон
  • Дархан – 2 вагон
  • Эрдэнэт – 8 вагон

Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна. Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна гэж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээллээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд