ЦУОШГ: 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-11-07 04:08:37


Өнгөрсөн хоногт баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-18.0 мм бороо, нойтон цас, цас орлоо.


Үүнээс хамгийн их нь Өмнөговь аймгийн Хүрмэнд 18.0 мм, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянголд 15.0 мм, Булганы Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дундговийн Дэлгэрхангай сумдын нутгаар 13.5-14.0 мм, Булганы Гурванбулаг, Өвөрхангайн Арвайхээр, Баянхонгорын Баянхонгор, Өмнөговийн Гурвантэс, Баяндалай сумдын нутгаар 12.0-12.4 мм, бусад нутгаар 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Холбоотой мэдээ