ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёроор нэмэгджээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-12-15 02:47:44


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн.  Эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 3 хүн, хөдөө орон нутагт 8 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5120 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3195, 5-9 насны 1774 хүүхэд, 15-19 насны 1735 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Холбоотой мэдээ