“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-01-25 07:19:52


Жүдо бөхийн холимог багийн 12 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд “Алдар” спорт хороо болон “Хилчин” спорт хорооны нэгдүгээр багийнхан тунаж үлдсэн. “Алдар” спорт хорооны багаас Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнийг, А.Адьяасүрэн, А.Дуламсүрэнг, С.Лхагвадулам, Д.Есүйг ялав.


Харин “Хилчин” спорт хорооны тамирчдаас Б.Гончигсүрэн, Ө.Дүүрэнбаярыг, Т.Ариунзаяа, Г.Наранцэцэгийг, Ё.Басхүү, Л.Анхзаяаг дийлсэн.

Улмаар хоёр багийнхан 3:3-аар тэнцэж, ахин нэг жинг сугалан барилдахад -90 кг-ын жинд Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнэ нар хүч сорих болж, Г.Болор-Очир өрсөлдөгчөө буулган авснаар ялагчийн хувь заяаг шийдлээ.


Холбоотой мэдээ