ОЛОН УЛСЫН ISO 37301:2021, ISO 37001:2016 СТАНДАРТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
Нийгэм
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оноос олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцооны стандарт, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудитад амжилттай хамрагдлаа.
Тус стандартуудын давтан баталгаажуулалтын аудитад хамрагдсанаар гэрчилгээний хугацаа 2029 он хүртэл 3 жилийн хугацаагаар сунгагдах боломжтой болж байна. Мөн тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг учир төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын авлигын индекс буурах ач холбогдолтой юм.


Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Олон нийттэй харилцах хэлтэс
