2 сарын 3-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч суларна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-01-30 08:50:33


2026 оны 01-р сарын 30-ны 20 цагаас 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.




Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.



Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -11...-16 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.



УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.


 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

     

2026 оны 02-р сарын 01-нээс 2026 оны 02-р сарын 05-ныг хүртэлх   

цаг агаарын урьдчилсан төлөв:  

   02-р сарын 01-нд Халх голын хөндийгөөр, 3-нд Дархадын хотгороор, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 02-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +2...-3 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15..-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 4-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.



Холбоотой мэдээ