Алтны ханш сүүлийн арваад жил байгаагүй хамгийн огцом дүнгээр унаж байна
Нийгэм
Мөн мөнгөний ханш түүхэн дээд цэгээсээ огцом доошилж, ихээхэн савлагаатай арилжаалагдаж байгааг олон улсын арилжааны зах зээл харуулж байна.
Даваа гарагт спот алтны ханш 6.3 хүртэлх хувиар унасан бол мөнгө унц нь 75 ам.доллар хүрч буурлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд үнэт металлуудын ханш бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн байлаа. Харин сүүлийн өдрүүдэд огцом уналаа. Энэ үйл явц нь дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас л шалтгаалж байгааг олон улсын санхүүгийн шинжээчид онцолсон байна.