Төр апликэйшний бизнес рүү орж, хувийн хэвшлийн орон зайг булааж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-02-04 04:05:35


Мэдээлэл технологийн чиглэлээр чадавхжсан салбарын компаниуд нэгдэн өнөөдөр /2025.02.04/ дуу хоолойгоо илэрхийллээ.Тэд Монголын төр IT компани байгуулаад хувийн хэвшлийн ажлыг булаан авч  байгаа нь тэдэнд маш том дарамт болж буйг  мэдээллийнхээ эхэнд онцоллоо.



 

Үүний хамгийн тод жишээ нь “Хотула” апликэйшн юм байна. Энэ апликэйшн нь бүтээгдэхээсээ өмнө төрөөс 1,2 тэрбум төгрөг авчихсан байж болзошгүй юм байна. Зорилготойгоор хоттой хуйвалдаж хийсэн гэх хардлага төрүүлж байна гэж Гэрэгэ системийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал анхаарууллаа. 


 


“Хотула” апликэйш нь хүний амьд явах хэрэгцээгээр барьцаалж хувь хүний бүхий л мэдээллийг төр хүчээр авч байгаа нь хүний эрхийн хамгийн том  зөрчил гэж хуульч О.Батхүү хэлж байна.

Нүүрс худалдан авахын тулд нэг апликэйшнээр  дамжуулан иргэдийнхээ бүх мэдээллийг төр хүчээр авч байгаа үйлдэл нь ардчилсан оронд байж боломгүй асуудал гэдгийг ч онцолж байна. 

 


Мөн “Ухаалаг тээврийн систем”, “Ухаалаг зогсоолын систем”-ийн тендерийн үнийн дүн нь байх ёстой хэмжээнээсээ гурав дахин их буюу 15 сая доллароор хийсэн ажлыг хянаж шалгаж өгөх асуулгаа Дэлхийн банканд тавьж байгаа юм байна. 

Мэдээлэл технологийн нэгдсэн холбооныхон үүсээд байгаа нөхцөл байдалд анхаарч Шийдэлтэйгээр шинэчилэхээр шийджээ. 

 





 

 

Холбоотой мэдээ