Шингэн хүнсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцтай танилцах аялал боллоо
Нийгэм
Нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлыг уриагаа болгосон 101 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдийг хүлээн авч шингэн хүнс үйлдвэрлэлийн явцтай нээлттэй танилцууллаа.
АПУ ХК нь одоогийн байдлаар шингэн хүнсний нийт 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Олон улсын зах зээлд ОХУ, БНХАУ, БНСУ, Франц,Итали, Швейцерь зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог. Туршилтын байдлаар Сингапур, Япон, Болгар, Ирак зэрэг улсуудад борлуулалт хийн ажиллаж байна.
ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 хүнсний аюулгүй байдлын тогтолцооны стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм.

“СҮҮ” ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ САЙН ТУРШЛАГА
Өндөр чанар, инновацийг үргэлжид эрхэмлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг тус компанийн бүтээгдэхүүнээс эхлээд уншигч танд сүү сүүн бүтээгдэхүүнийг онцлон танилцуулъя.
АПУ ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “СҮҮ” хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа сайн туршлагыг сурвалжиллаа.

Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд бодлогын түвшинд анхаарч ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын кальци, D амин дэмийн дутагдлыг нөхөх, яс, шүдийг бэхжүүлэх, дархлаа, өсөлт хөгжил, суралцах чадварыг дэмжих зорилгоор “Сүү хөтөлбөр” хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөрт АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нэгдэн, D амин дэмээр баяжуулсан “САЙН” D амин дэмтэй сүүгээр нийслэлийн 25 сургуулийн 38,000 гаруй сурагчийг хангаад байна.
Харин 2026 оноос эхлэн хөтөлбөрийн хамрах хүрээ тэлж, нийслэлийн ерөнхий боловсролын нэгээс тав дугаар ангийн 186,000 сурагч долоо хоногт 3 удаа сүү хэрэглэх боломж бүрдэх юм байна.

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “САЙН” D амин дэмтэй сүүгээ зах зээлийн үнээс 30-40 хувиар хямд үнээр сургуулиудад нийлүүлж байна. Тодруулбал, зах зээлд 1,950-2,300 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг уг бүтээгдэхүүнийг зөвхөн “СҮҮ” хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиудад зориулан 1,350 төгрөгөөр нийлүүлж байгаа нь компанийн нийгмийн хариуцлагыг илтгэж буйг харуулж байна.
“ШИГҮДЭРИ” БРЭНДИЙН ТУХАЙ”

“ШИГҮДЭРИ” гэдэг нь эртний хуучин монгол бичгээр шүүдэр гэсэн утгатай юм байна. Монгол түмний их баяр цагаан сар дөхөж буйтай холбоотойгоор монголын анхны “Шимийн архи” “шигүдэриг” онцолж байна. Нүүдэлчдийн өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн технологитой хослуулан “шигүдэри” сүүн шимийн архийг АПУ ХК үйлдвэрлэж байна. “Шигүдэри” нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн, амт чанар, савлагаа зэрэг бүх л талаараа орчин үеийн стандартад нийцсэн идээний дээд, үндэсний бүтээгдэхүүн юм.

Япон улс Саке, Солонгосын Сөжү, Хятад улс Байжиоү зэрэг сархдаа өв уламжлал, хоолны соёлтойгоо хослуулан олон зуун жил тасралтгүй хэрэглэсээр ирсэн. Харин Монголчуудын өнө эртнээс уламжлан хэрэглэж ирсэн шимийн архины технологиор Шигүдэрийг бүтээжээ. Сүүнээс архийг гаргаж авдаг ганцхан технологи Монголд л байдаг юм байна. Ингэж үнэ цэнтэйгээр уламжлагдан ирсэн соёлыг АПУ ХК Монголдоо төдийгүй олон улсад сурталчлан таниулж байна.

САР ШИНИЙН БАЯРЫН УРИАЛГА
АПУ ХК-ийн хувьд жил бүр өв соёлоо дээдлэн хариуцлагатайгаар баярлах уриалгыг дэвшүүлэн, олон улсын чанар стандартад нийцсэн үндэсний брэндүүдийг хэрэглэгчдэдээ хүргэн ажилладаг билээ.

“Гал морин жил”-ийн цагаан сарын баярт зориулсан багц бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаж, хэрэглэгчиддээ өргөн барьж байна. Эрхэм таныг сар шинийн өдрүүдэд хүндэтгэлтэй, соёлтой, хариуцлагатай баярлахыг шингэн хүнсний уугаан үйлдвэр АПУ ХК-ийнхан уриалж байна.