Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнгээ гаргаж чадлаа. АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан Ажлын хэсэг Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар өсөн нэмэгдэх сайн мэдээ юм" гэлээ.