БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ
ДэлхийдБНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол лхагва гарагт батлагдсан талаар Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Тодруулбал, Германаас мягмар гарагт Инчеон хотын олон улсын нисэх буудалд ирсэн хүнээс халдвар илэрчээ. Тухайн өвчтөнийг БНСУ-д ирснээс нь хойш Инчеоны эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.
Тэрбээр нисэх онгоцонд суухаас хоёр хоногийн өмнөөс толгой нь өвдөж, улмаар БНСУ-д ирэх үед халуурах, хоолой өвдөх, нурмайх, арьс салст гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
Эпидемиологийн судалгаагаар тухайн хүн өндөр эрсдэлтэй ойрын хавьталгүй болохыг тогтоосон бөгөөд үүнд түүнтэй 21 хоногийн дотор ойр байсан гэр бүлийн гишүүд болон өөр бусад хүмүүсийг оруулдаг байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мөн нислэгт өвчтөнтэй ойролцоо сууж байсан хүмүүсийн биеийн байдлыг хянаж байгаагаа мэдээлжээ.
Харин Сөүл хотоос 450 км зайд оршдог Бусан хотод сармагчны цэцэг өвчнийхтэй төстэй шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт хүргэгдсэн гадаадын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд салхин цэцгээр өвчилсөн байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ