Саудын Араб: Ras Tanura газрын тосны үйлдвэр цохилтод өртөв

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2026-03-02 19:01:58


Саудын Арабын Газрын тосны аварга компани »Aramco«-гийн томоохон үйлдвэр Ras Tanura нь Ираны дроноор чиглэсэн халдлагад өртөж, шатаж, ажиллагаагаа түр зогсоосон гэж мэдээлэгдэж байна. Энэ үйлдвэр нь өдөрт 500 000+ б/х газрын тос боловсруулах хүчин чадалтай, бүс нутгийн хамгийн том үйлдвэрүүдийн нэг юм. 


      Катар LNG болон эрчим хүчний байгууламж дроны халдлагад өртлөө 


  • Катарын LNG үйлдвэрлэлийн төв Ras Laffan болон бусад обьект дронны халдлагад өртөж LNG-ийн үйлдвэрлэл зогсож, нийлүүлэлт тасалдсан байна. 

  

Израиль, Ирак Курдистан — Газрын тос/хийн талбайн үйлдвэрлэл зогссон
  • Израилийн зарим хийн ордууд (жишээ нь Leviathan, Tamar) болон Ирак Курдистаны газрын тосны талбайн компаниуд үйлдвэрлэлийг “аюулгүй байдлын улмаас” зогсоожээ. Энэ бүхэн нь Ойрхи Дорнод дахь их хэмжээний зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой эрчим хүчний объект руу чиглэсэн халдлага бөгөөд газрын тос, байгалийн хийн экспорт, гадаад худалдаа, тэдний улмаас дэлхийн энергийн зах зээлд томоохон хямрал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна гэж ажиглагчид анхааруулж байна.  Өөрөөр хэлбэл, олон улсын дайны байдал, Иран, АНУ–Израилийн харилцан өдөөн хатгалга улам бүр газар авч, үүнд нь эрчим хүчний объектууд өртсөөр  байна. 

 

Холбоотой мэдээ