Жоко Видодо Зеленскийн захидлыг Путинд дамжуулжээ
ДэлхийдИндонезын Ерөнхийлөгч Жоко Видодо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Украины удирдагч Владимир Зеленскийн захидлыг дамжуулснаа мэдэгджээ. Тэрбээр пүрэв гарагт Кремльд хэлэлцээ хийснийхээ дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Москвад айлчлахынхаа өмнө Видодо Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгчтэй уулзжээ.
“Зеленскийн захидлыг би Ерөнхийлөгч Путин уламжилж, хоёр удирдагчийн хооронд яриа хэлэлцээ зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Энх тайвны асуудал бол Индонезын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглээд "Энэ утгаараа би Киевт айлчилсан, одоо Москвад байна" гэжээ.
"Нөхцөл байдал маш ээдрээтэй хэвээр байгаа ч тайван замаар зохицуулах үйл явцыг урагшлуулж, яриа хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай байна" гэж Индонезын Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ