НҮБ: Украинд 16 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-01 03:22:34

Украинд 16 сая орчим хүнд ундны ус, хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна гэж НҮБ-ын Украин дахь Суурин зохицуулагчийн газрын дарга Оснат Лубрани мэдэгджээ.


“Дайн эхэлснээс хойш зургаан сая украинчууд орон гэрээ орхин дотооддоо дүрвэсэн ч таван сая гаруй нь гэр орондоо эргэн иржээ. Гэвч тэд ахин дүрвэхээс өөр аргагүйд хүрэх магадлалтай байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Мөн Оросын хяналтад орсон бүс нутгуудаас мэдээлэл олж авахад хүндрэлтэй байгаа тул зөрчил мөргөлдөөний улмаас амиа алдсан хүмүүсийн талаарх албан ёсны тоо баримт бодит тоон үзүүлэлтээс нэлээд зөрүүтэй байж магадгүй талаар ярьжээ.


“Бидэнд ирүүлсэн мэдээллээр 5000 орчим энгийн иргэн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан гэх тооцоо байгаа ч энэ нь аймшигт бодит байдлын нэгээхэн хэсэг юм” хэмээн О.Лубрани хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Киевийн хяналтанд байхаа больсон бүс нутгуудад нэвтрэх нь “маш хэцүү, цаашлаад боломжгүй” болоод байгааг тэрбээр онцолжээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ