Флоридад хар салхины улмаас 1.8 сая хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалджээ
ДэлхийдАНУ-ыг дайран өнгөрсөн хамгийн хүчтэй шуургануудын нэгд тооцогдож байгаа “Иан” хар салхи орон нутгийн цагаар Лхагва гаргийн оройн 15:05 цагийн орчимд Флорида мужын Форт-Майерс хотод дэгдэж, хөрсний гулгалт, үерийн гамшиг нүүрлэжээ.
Дөрөвдүгээр түвшний шуурга хэмээн тооцогдож байгаа “Иан” хар салхи энэ долоо хоногийн эхээр Куба улсыг дайран өнгөрсний улмаас орон даяар цахилгаан хангамж тасалдсан юм. Харин Флоридад шуурганы улмаас 1.8 сая хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байна.
Флорида муж улсын захирагч Рон ДеСантис хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, онцгой байдлын албаныхан, түүний дотор Үндэсний гвардын 7000 цэргийг үерийн гамшиг нүүрлэсэн бүсэд аврах ажиллагааг удирдан явуулахад бэлтгэж байгаа гэсэн байна.
“Иан” хар салхи 241 км/цагийн хурдтайгаар урагшилж байсан нь хамгийн хүчтэй ангилал болох тавдугаар түвшний шуурганы босго үзүүлэлтээс дөнгөж доогуур байжээ. АНУ-д лхагва, пүрэв гарагт ирэх, явах 4000 гаруй нислэгийг цуцлаад байна.
Эх сурвалж: BBC