Москва цэргийн дайчилгааг зогсоожээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-10-20 02:19:17

ОХУ-ын ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт дайчилгаа хоёр хоногийн дараа дуусна гэж мэдэгдсэн. Тэгвэл Москва хотын дарга Сергей Собянин бүс нутгийн удирдагчдаас хамгийн түрүүнд Украины эсрэг дайнд оролцох иргэдийг дайчлах ажиллагаа дууссан болохыг зарлав. Москва хотын даргын зарласан гол мэдээ бол Цэргийн насныханд оршин суугаа газар, ажлын хаягаар нь илгээсэн мэдэгдэл бүгд хүчингүй болсон гэж хэлсэн явдал юм. Собянин өөрийн блогтоо "Дайчилгааны цэгүүд 2022 оны 10-р сарын 17-ны 14:00 цагт хаагдана" гэж бичжээ. Үүнийгээ тэрээр Москва БХЯ-ны дайчлах даалгаврыг “бүрэн гүйцэтгэсэн” гэж тайлбарлав. 

Холбоотой мэдээ