БНСУ энэ сарын 5-ныг дуустал бүх нийтийн гашуудал зарлаад буй
ДэлхийдБНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд Халловины (Halloween) баяр тэмдэглэх үеэр хэт их хүний бөөгнөрөл үүсч, амьсгалах боломжгүй болтлоо нэгнийгээ шахаж, дарсан тул 155 хүн харамсалтайгаар амиа алдсан. БНСУ энэ сарын 5-ныг дуустал бүх нийтийн гашуудал зарлаад буй.
Итэвонд болсон осолд нийт 155 хүн эндсэн болохыг тус улсаас зарласан. Амь насаа алдсан иргэдийн дунд гадаадын хэд хэдэн улсын иргэд ч байсан байна.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр ослын газраас нийт 1.5 тн хувцас, хувийн эд зүйлс бүхий 124 цүнх, 258 хувцас, 256 хос гутал, 66 ширхэг өрөөсөн гутал, 156 электрон хэрэгсэл олдсоныг ар гэрийнхэнд нь таниулж, хүлээлгэн өгөхөөр дэлгэн тавьжээ.
Нас барсан гадаад иргэдэд Солонгосын иргэдтэй ижил ар гэрт нь сэтгэл санааны хохиролд зориулан 20 сая вон болон оршуулгын зардалд 15 сая вон хүртэлх мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Мөн Солонгост очих ар гэрийнхнийг нь байрлах буудлын 70 мянган вон олгох бөгөөд онгоцны билетийг нь олгох талаар агаарын тээврийн компаниудтай хэлэлцэж байгаа ажээ.