"Твиттер"-ийн өнгөт үйлчилгээ ирэх 7 хоногоос эхлэнэ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-11-27 01:55:35


"Твиттер" платформ дээр алдартнууд болон брэндүүдийг дуурайсан хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компани ирэх Баасан гаригаас хувь хүмүүс, компаниуд болон засгийн газруудад өөр өөр өнгийн тэмдэг бүхий баталгаажсан үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, компаниудад алтлаг, засгийн газруудад саарал, алдартнууд болон хувь хүмүүст цэнхэр өнгийн тэмдэг өгөхөөр хуваарилжээ.


"Төвөгтэй, гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай" гэж Элон Маск мэдэгдсэн. Сард найман ам.долларын үнэтэй шинэчлэгдсэн үйлчилгээ нь хувь хүмүүст байгууллагынхаа жижиг, хоёрдогч логотой болох боломжийг олгоно гэж тэр Баасан гарагт жиргэсэн юм. Элон Маск өнгөрсөн сард тус компанийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсны дараа энэ үйлчилгээ нь орлогыг нэмэгдүүлэхэд тусална гэж үзэж байна.

Хуурамч хаягууд олширсноор эмх замбараагүй байдал үүссэн. Тухайлбал, эм үйлдвэрлэгч "Eli Lilly and Cо" компанийн дүр эсгэсэн нэгэн хэрэглэгч инсулин үнэгүй болно гэж жиргэснээр компанийн хувьцааны үнэ буурч, уучлалт гуйхад хүргэсэн байна. Энэ мэт эмх замбараагүй байдлаас үүдэлтэйгээр "General Motors", "United Airlines" зэрэг хэд хэдэн компаниуд платформ дээрх зар сурталчилгаагаа бүр болон түр хугацаагаар буцааж татжээ.

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ