Туркийн өмнөд болон төв хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр ч удаа боллоо
ДэлхийдТуркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд хэсэгт өнөө өглөө орон нутгийн цагаар 04:17 цагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хүчтэй газар хөдөлсний дараа амь алдсан хүний тоо 284 болж, 2323 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээллийн агентлагууд мэдээлж байв. Хохирлын мэдээлэл эцэслэгдээгүй нэмэгдсээр байна гэдгийг ч эх сурвалжууд онцолж буй.
Газар хөдлөлтөд Туркийн Газиантеп, Кахраманмарас, Хатай, Османие, Адьяман, Малатья, Шанлиурфа, Адана, Диярбакир, Килис зэрэг 10 хот, Сирийн Алеппо, Латаки, Хама, Тартус мужууд өртсөн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 45 секунд орчим үргэлжилж, Кипр, Ливан, Ливи улсад мөн мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: BBC