ЕБС-ийн сурагчдын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-19 02:29:19


Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Бие даалтын 7 хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулна.


Энэ хүрээнд тухайн орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан сургалт, үйл ажиллагаа, дадлага сургалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, салбар, нэгжтэй хамтран хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд