Р.Чойномын нэрэмжит “Миний монгол” гар зургийн уралдаан Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-03-19 06:08:26

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг уран зургаар дамжуулан монгол орон, түүх, соёлын мэдлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бахархал, соёлын үнэт зүйлсийг бий болгох, уран зургийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан “Миний Монгол” чөлөөт сэдэвт гар зургийн улсын уралдааныг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулна.


Зохиолч Р.Чойномын уран бүтээлийн өв, үзэл санаа, утга зохиол дахь байр суурийг олон нийтэд сурталчлан таниулж, үндэсний соёл, оюуны өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд уралдааны зорилго оршино.


Уралдааныг бага, дунд анги гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд оролцогчдын бүтээлийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл харьяа аймгийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулан хүлээн авна.


Холбоотой мэдээ