Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгоог танилцуулна
Улс Төр
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хоёр сайдыг томилж, чөлөөлөх асуудлыг танилцуулах юм байна. Тодруулбал Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр нарын чөлөөлөгдөх өргөдлийн дагуу чөлөөлж, оронд нь Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад Л.Энх-Амгаланг дэмжээд байгаа юм.
Үүний дараа Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэнэ.